Дэлхийн чансааны №2-т бичигдэж буй Норвегийн залуу шатарчин Свен Магнус Эйн Карлсен гоц авьяастай хүүхэд болох нь хар нялхад нь илэрсэн гэдэг. Тэрбээр хоёр ой ха гастайдаа л бүх төрлийн автомашиныг маркаар ангилж чаддаг болсон бол тавтайдаа дэлхийн бүх улсын нийслэлийг цээжилчихсэн, зургаатайдаа шатар тоглож сурчээ.

Харин шатраар идэвхтэй хичээллэж эхэл сэн үе нь гэвэл найман настайгаасаа. “Магнус шатрыг анх түр зуурын сонирхол мэтээр хүлээж авсан. Тэмцээнд оролцох бэлтгэлээ хийж байхдаа хажуудаа үлгэрийн номоо тавьчихсан суудагсан. Тэр найзуудаа дандаа зальдаж хождог байсан. Харин сүүлд нь энэ тоглоомыг бүрэн утгаар нь сурах хэрэгтэйг ойлгосон доо” гэж эцэг Хенрик нь ярих.
Ийнхүү шинжлэх ухааны үндэстэй, системтэйгээр шатраар хичээллэх болсон Карлсен 13 настайдаа олон улсын их мастер цол хүртэж, 19 настайдаа дэлхийн чансааг тэрг үүлэх болсон юм. Түүнээс өмнө ердөө зургаахан хүн л эрэгтэй шатарчдыг чансаагаараа манлайлж байжээ.
Мөн рейтинг нь 2800 хүрсэн тав дахь шатарчин (мэдээж тэдгээрээс хамгийн залуу нь) болон түү- хэнд тэмдэглэгджээ. Түргэн тоглолтын ДАШТ-д ч түрүүлээд амжив. Энэ талаар Оросын их мастер Александр Грищук “Шатрын спортод өндөр амжилт үзүүлэх хоёр үечлэл байдаг.
Эхнийх нь 16-18 насанд, дараах нь 30 гараад тохиодог. Карлсений хувьд 18 настайдаа хэр баргийн хүний хүрэхээргүй өндөрлөгт гарч чадлаа. Гарри Каспаровтой хамтран ажилласан нь үүнд их нөлөөлсөн” гэжээ. Гэвч хоёр баавгай нэг ичээнд байж чаддаггүйн үлгэрээр хөгшин домог, залуу вундеркинд нарын зам салсан юм. Хенрикийн хэлснээр өвөрм өц, хурц зантай хоёр агуу шатарчны харилцаанд ан цав гарснаар хамтын ажил лагаа нь төгсгөл болжээ.
Дас галжуулагчаа хөөгөөд явуулчих сан викинг залуу дараа нь дэлхийн аваргатай халз тоглох өрс өлдөгчийг тодруулах тэмцээнд оролцохоос татгалзаж, шатрын ертөнцөд бас нэгэн дуулианыг тарьсан юм. Тэрбээр үүнийгээ “Шатрын хаан титмийн төлөөх тулааныг явуулдаг арга нь надад таалагдахгүй байна.
Анандтай тоглох эрхийг авахын тулд бидний шилдэг найман их мастер өөр хоорондоо дэндүү олон хүнд хэцүү тоглолт хийж байж гарч ирнэ. Ингэж зовж шалгарчихаад хэдэн сарын турш амарч, бэлтгэлээ тайван гэгч нь хийсэн аваргыг дуэльд ялахгүй нь тодорхой шүү дээ” хэмээн тайлбарлажээ.
“Оддын өвчин”-д нэрвэгдсэн Магнус Карлсен тэмцээн уралдаанд ховорхон оролцох болсон ба шинэхэн танилцсан найз бүсгүй Лив Тайлертайгаа энд тэнд зугаалсан шиг амарч явна.