Ирэх он кино сонирхогчдын хувьд ээлтэй жил болох төлөвтэй. “Бүрэнхий”, “Харри Поттер”, “Трансформерс”, “Хөрөө” зэрэг бүх цаг үеийн хит болсон кино ирэх онд үргэлжилнэ. Бас оддын цуглуулга болсон олон шилдэг кино нээлтийн өдрөө хүлээж байгаа сурагтай. Ирэх онд Майкл Пайне, Адам Сэндлер нар дөрвөн кинонд тоглож байгаа бол “Warner Bros”(23), “Universal” (21) компаниуд хамгийн олон кино хийх аж. 2011 оны кино ертөнцийн нүүр царайг хамтдаа тольдох уу?
“ХӨРӨӨ”-ТЭЙ АРАВДУГААР САР
Тоглоом дуусаагүй бололтой. Ирэх онд аймшгийн киноны хорхойт нуудын хамгийн их хүлээж буй кино яах аргагүй “Хөрөө-8”. Саяхан нээлтээ хийсэн, төгсг өлийн анги нь гэж мэдэгдсэн бүхэн ирэх онд бидэнтэй дахин 3D-гээр уулзах нь. Бэтси Рассел биднийг айлгахаа санаагаа хэдийнэ хэрэгжүүлж эхэлсэн тухайгаа хэвлэлд мэдэгдсэн байна лээ. 2000 оны эхээр дэлгэцнээ гарч шуугиан тарьж байсан “Dimension” кино компанийн “Хашгираан” (Scream) кино Дэвид Аркүйттийн найруулгаар бидэнд хүрэх бөгөөд дөрөвдүгээр сарын 15-ны өдрийг товложээ. Мөн ирэх онд “Эцсийн хязгаар-5” (Final Destination) болон “Паранормал активити-3” цувралууд цус, үхэл үнэртүүлсээр бидэнтэй уулзах нь. Ирэх оны арваннэгд үгээр сарын 11-нд дэлгэцэнд гарах найруулагч Даррен Линн Боусмэний “11-11-11” кино үзэгчдийг тө дийгүй, кино шүүмжлэгчдийн анхаар лыг ихэд татаж байгаа тухай барууны хэв лэлүү- дэд бичиж байна. Линн хэзээ ч хямдхан бүтээл хийдэггүй болохоор харж л байя.
КАЙРА НАЙТЛИГ ПЕНЕЛОПЕ КРУЗ ОРЛОНО
Энэ жилийн турш дуншсан “Кари бийн тэнгисийн дээрэмчид” киноны 3D хувилбар ирэх гуравдугаар сарын 20-нд нээлтээ хийх нь. Кайра Найтлигаа алдсан ч тэд “Оскар”-ын шагналт Пене лопе Крузийг олж, Жонни Депптэй “учруулсан”. Тэдний хослол хэний ч со нирхлыг татна гэдгийг Роб Маршалл тооцоолсон бололтой. Түүнчлэн ирэх оны хамгийн сонирхолтой киноны жагсаалтад дээгүүр бичигдэж буй Брэд Питт, Шон Пен нарын “Амьдралын мод”. Тэррэнс Маликийн энэхүү бүтээл нь 1950-иад оны үйл явдлаар таныг хөтлөх энэ кино “Оскар”-т хүч үзэх сураг ч дуулдана лээ. Хамгийн сонирхолтойг нь мартах шахлаа. Энэ бол “Бүрэнхий” киноны төгсгөлийн ангийн эхний хэсэг болох “Breaking dawn”. Эдвард Белла хоёрын гэрлэлт, тэдний дундаас гарсан хагас хүн, хагас цус сорогч Ренэсми Каллен. Билл Кондоны найруулгаар уг кино арваннэгдүгээр сарын 18-нд нээл тээ хийхээр төлөвлөжээ.
ЖЕННИФЕР АНИСТОН, АДАМ СЭНДЛЕРТЭЙ ХОСЛОХ НЬ
Ирэх онд инээдмийн киноны салхийг Женнифер Анистон, Адам Сэндлер нарын бүтэлгүй гэр лэлтийн тухай өгүүлэх “Just go with it” кино нээлтээ хийх нь. Хоёрдугаар сарын 11-нд нээлтээ хийх энэ киног инээдмийн киногоор мэргэшсэн Ричард Дуган найруулах гэнэ. Бүтэлгүй “архичдын” тухай өгүүлэх “Шарталт” кино ирэх онд шинэ адал явдлаар үргэлжлэх бөгөөд найруулагчаар нь Тодд Филипс ажиллаж байгаа аж. Тавдугаар сард нээлтээ хийх уг киног “Варнер Брос” бүтээж, Зэк Гэлифианакис гол дүрд тоглох юм байна. Ирэх оны хамгийн халуухан хослол Адам Сэндлер, Кэти Холмес нар байх болно. Тэд Дэннис Дуганы найруулсан “Жэйк Жил хоёр” кинонд хамтран тоглож байгаа бөгөөд арваннэгдүгээр сарын 11- нд нээлтээ хийх аж. Түүнчлэн инээдмийн кино сонирхогч таныг Майк Митчеллийн найруулсан “Алвин ба жирхнүүд” киноны 3D хүлээж байна.
3D “ВИННИ ПУХ”
Ирэх он хүүхэлдэйн киногоор дутах төлөвтэй байна. Гэхдээ бас хоосонгүй. “Машинууд”, “Кунг фу панда” зэрэг шидээврүүдийн 3D-тэй, хоёрдугаар ангийн шинэ адал явдалтай хүүхэлдэйн кино сонирхогчидтой уулзахаар төлөвлөж байна. Анжелина Жоли, Жэки Чан, Жек Блэйк, Люси Лиу нарын оддын цуглуулга дуу оруулсан “Кунг фу панда”- гийн шинэ анги Женнифер Юү Хэлсоны найруулгаар тавдугаар сард нээлтээ хийхээр болжээ. Түүнчлэн “Винни пух”, “Гномио Жульет хоёр” зэрэг шинэ адал явдал эхлэх бөгөөд “Жаргалтай хөл” кино 3D хувилбараар арваннэгдүгээр сарын 18- нд хүүхдүүдтэй “уулзахаар” болжээ.
“МЕХАНИК” ЖЭЙСОН, “ҮЛМЭДЭГДЭХ” ЛИАМ
“Тэккэн” плэйстэйшн тоглоомоос сэдэвлэсэн нь “Тэккэн” адал явдал сонирхогчдын хамгийн хүсэн хүлээсэн бүтээлүүдийн нэг яах аргагүй мөн. Двайт Литтлийн гурван жилийн хөдөлмөр орсон уг киноны гол дүрд тулаант киноны од Жон Фү тоглох аж. Түүнчлэн нэгдүгээр сарын 18- нд дэлгэцнээ гарах “Механик” кино ч олны анхаарлыг татаж байгаа. “Тээвэрлэгч” киногоороо олны танил болсон Жэйсон Стадамын адал явдал энд үргэлжлэх юм. Түүнтэй барьцсан мэт “Хүний наймаа”-ны Лиам Нийсоны гол дүрийг нь бүтээсэн “Үлмэдэгдэх” кино дээрхээс яг нэг сарын дараа дэлгэцнээ гарах юм. Мөн Брэд Фрумэний “Линколиний хуульч”, Матью Вауны “X-хүмүүс” зэрэг шинэхэн адал явдал биднийг хүлээж байна.
Ж.Тэгшжаргал