Жонни Депп, Анжели на Жоли нар хамтран тоглож байгаа тухай мэдээлэл өнгөрсөн зун цацагдаж, үзэгчдийн дунд хүлээлт үүссэн билээ. “Tourist” буюу “Аялагч” нэртэй эл кино арванхоёрдугаар сарын 10-нд АНУ-д нээлтээ хийсэн цагаасаа ашиг орлоготой киноны жагсаал тыг тэргүүлсэн.
Тэгвэл “Аялагч”-ийг энэ сарын 30-нд “Өргөө” кино театрт гаргах гэнэ. Жонни Депп буюу Фрэнк найз бүсгүйгээсээ салж, сэтгэлээ сэргээхийн тулд Европын үзэсгэлэнт хотуудаар аялна. Түүнтэй нэгэн үзэсгэлэнт бүсгүй учрах нь Алис буюу Анжелина Жоли юм. Адал явдал, хайр дурлал, санаанд оромгүй мөчүүдээс бүрдэх тэдний аяллыг сонирхоорой.