Их Британийн зохион бүтээгч Петер О’Коннор ачааны чиргүүл ашиглан нарны эрчим хүчээр ажилладаг мини кино театр байгуулжээ. Solar cinema буюу Нарны кино театр нь аяллын зориулалттай бөгөөд найман хүний багтаамжтай. Solar cinema нь байгальд ээлтэйгээрээ анхдагч төдийгүй хамгийн жижиг кино театр байж болох юм хэмээн зохион бүтээгч нь ярьжээ.
Тус театрт зөвхөн байгалиа хайрлан хамгаалах сэдэвтэй уран сайхны болон баримтат кинонуудыг гарга даг гэнэ. Петер О’Коннор одоогоор уг кино театраа европчуудад танилцуулж байгаа. Тэрбээр ирэх жилээс дэлхийг тойрон аялах гэнэ