Шотландын Глазгогийн их сургуулийн эрдэмтэд шуудангийн маркийг 8276 хуваасны нэгтэй тэнцэх нано ил захидал зохион бүтээжээ. 200 микрометр урттай, 290 микрометр өргөнтэй энэ ил захидал хүний үсний ширхэгийг 100 хуваасны нэгтэй тэнцэх нимгэн аж.
Тус сургуулийн харьяа Жеймс Уаттын нэрэмжит нанотехнологийн төвийн мэргэжилтнүүд ил захидлыг тусгай микроскопоор харж болно хэмээн өгүүлсэн байна. Шилээр хийсэн энэ захидал дээр гацуур мод дүрсэлсэн байна. “Мэдээж ийм жижиг ил захидлыг үйлчилгээнд нэвтрүүлж, хүмүүст илгээх боломж одоохондоо байхгүй.
Шинжлэх ухаан, техникийн дэвшлийг олон салбарт ашиглаж болно гэдгийг бид харуулахыг зорьсон” хэмээн зохион бүтээгчид тайлбарласан аж.