Монголын блогчдын холбоо цахим тэмдэглэл хөтлөгч залуусын дунд “Найз” уралдаан зарлажээ. Өөрийгөө илэрхийлэх, бусадтай санал бодлоо хуваалцах боломж бүрдүүлэх зорилготой уг уралдаанд оролцогчид энэ сэдвийн хүрээнд нийтлэл, шүлэг, өгүүллэг бичиж өрсөлдөх юм.
Мөн гэрэл болон гар зураг, компьютер график ашигласан бүтээлээ ч “Найз”-д өгч болно. Уралдаан ирэх оны нэгдүгээр сарын 23- ыг хүртэл үргэлжлэх бөгөөд шинэ санаа, бүтээлч сэтгэлгээ, илэрхийллийг харгалзан шилдэг бүтээлийг тодруулна. Нэгдүгээр байрын эзнийг Blackberry гар утсаар шагнах бол хоёр, гуравдугаар байрт шалгарсан хүмүүсийг интернэтийн эрх, гар утасны азын дугаараар урамшуулна.
Дашрамд дурдахад, тус холбооноос зохион байгуулж буй “Виртуал ертөнцийн авьяастнууд” цуврал уралдааны эхнийх нь “Найз” юм.