Дуурь бүжгийн эрдмийн театрт өнгөрсөн амралтын өдрүүдэд П.И.Чайковскийн “Цөмөөхэй” бүжгэн жүжиг тоглож, бяцхан үзэгчдээ баярлууллаа. Энэ тоглолтоор 2010 оноо үдэж байгаа бол 2011 оны анхны тоглолт нь “Увдист лимбэ” дуурь байх юм.
Ирэх онд суут хөгжмийн зохиолч А.Моцартын мэндэлсний 255 жилийн ой тохиож байгаа учраас энэ дуурийг сонгон тоглохоор болсон юм билээ. Тус театрын хамт олон ирэх оны нэгдүгээр сарын 3-8-нд хөгжмийн зохиолчийн мэндэлсэн өдөрт зориулсан тусгай үйл ажиллагаа зохион байгуулна гэсэн.
Хоёр бүлэг, 11 үзэгдэлтэй “Увдист лимбэ” дуурь бүтээсний 210 жилийн ой ирэх онд мөн тохионо.
Ж.СЭЛЭНГЭ