Жил бүр зохион байгуулдаг “Цасан үдэш” оюутны сүлд модны наадам өчигдөр болсон. Урлаг, спорт, эрдэм шинжилгээний ажил, нийгмийн салбарын шилдэг оюутнуудыг энэ үеэр шалгаруулсан юм. Нийгмийн салбарын шилдэг оюутнаар “Өнөөдөр“ сонины сэтгүүлч Ж.Тэгшжаргал тодорлоо.
МУИС-ийн III дамжааны оюутан тэрбээр оюутны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан үзэг” наадмын гран при, “Голомт” банкны тэтгэлэг хүртсэнээс гадна “Өнөөдөр” сонины шилдэг бичлэгийн шагналын эзэн болсон юм.
Чөлөөт бөхийн дэлхийн аварга С.Батцэцэг, “Тусгай салаа”-ны гол дүрийн жүжигчин Б.Гэрэлчулуун, ШУТИС-ийн оюутан Ц.Нармандах нар урлаг, спорт, эрдэм шинжилгээний манлайлагч оюутнаар шалгарлаа.