Улаанбаатар хотын төв номын сангийн Сонгинохайрхан дүүрэг дэх салбар үлгэрийн танхимтай болжээ. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хэлтсийнхэн дунд сургуулийн босго алхан, А үсэг заалгаж буй багачуудад зориулан уг танхимыг нээсэн байна.
Энд уншаад баймаар зурагтай, зугаатай үлгэрийн номууд бий. Сонгинохайрхан дүүрэг дэх салбар номын сангийн ажилтнуудын бичсэн төслийг тус дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Батбаяр, Шадар сайд Н.Алтанхуяг нар 50 сая төгрөгөөр санхүүжүүлжээ.
Энэ мөнгөөр номын сандаа дохиолол, тавиур, уншигч ашиглах компьютер зэрэг нэн шаардлагатай зүйлс авч тохижуулсан гэнэ. Тиймээс аль ч насны хүүхэд хүүхдийн уншлагын болон үлгэрийн танхимд тааваараа сууж, хүссэн номоо унших орчин нөхцөл бүрдсэн гэсэн шүү.
Х.БОЛОР