Ардчилсан Залуучуудын Холбоо өнгөрсөн долоо хоногт “Mind awards 2010” арга хэмжээ зохион байгуулж, энэ онд оюун ухаанаараа манлайлсан шилдгүүдийг нэрлэжээ. “Gegamind”, “Үг хэлэх эрх чөлөө”, “Эх орны бахархал”, “Хүний эрхийн төлөө тэмцэгч байгууллага” зэрэг номинацаар оюуны манлайлагчдыг тодруулсан юм.
МУИС-ийн оюутан, Олон улсын математикийн олимпиадын хүрэл медалийн эзэн Ц.Ивээл, илтгэх ур чадварын тэмцээн “Аггон V”-ийн ялагч Б.Пүрэвсүрэн, “National Geographic” сэтгүүлээс нэрлэсэн шилдэг залуу эрдэмтэн М.Болорцэцэг нар оюуны манлайлагчаар тодорчээ.
Урлаг соёлын салбараас реппер Gee-г нийгмийн болохгүй зүйлсийг шүүмжлэн дуулдаг хэмээн шагнасан байна. Энэ оны “Хүний эрхийн төлөө тэмцэгч” байгууллагаар ЛГБТ төв тодров.
Б.ОЮУТАН