Монгол-Солонгосын уран бүтээлчдийн хамтын ажиллагаагаар дамжуулан урлагийн нийгэм болон орон нутгийн хөгжилд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилготой “ЦАГ ХУГАЦАА БА ОРОН ЗАЙ” нүүдлийн урлан хөтөлбөр нь Монгол-Солонгосын Урлагийн Наадам болон өргөжиж 2010 оны 12 сарын 8-18-ны өдрүүдэд Солонгосын Чежү аралд амжилттай зохион байгуулагдлаа.
2008 оноос эхлэн жил бүр Монголын Урлагийн Зөвлөл болон Солонгосын Урлагийн Зөвлөлөөс хамтран “Цаг хугацаа ба Орон Зай” нүүдлийн урлан хөтөлбөрийг Өмнөговь аймагт хэрэгжүүлж ирсэн. Өдгөө тус хөтөлбөрт Монгол, Солонгосын дүрслэх урлаг (уран зураг, инстоляци, лэнд арт, дизайн), уран зохиол, фото урлагийн нийт 36 уран бүтээчид оролцон уран бүтээлээ туурвиад байна.
Өнгөрсөн гурван жилийн бүтээлч үйл ажиллагааны үр дүнд тус хөтөлбөр нь Монгол-Солонгосын Урлагийн Наадам болон өргөжиж, энэ оны 12 сарын 8-18-ны өдрүүдэд Чежү аралд зохиогдон 10 Монгол, 10 Солонгос уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн гаргалаа.
Хөтөлбөрт оролцсон Монгол уран бүтээлчид:
Ё.Далх-Очир, куратор Ц.Ариунтөгс, уран бүтээлч Бу.Бадрал, уран бүтээлч А.Баярмагнай, уран бүтээлч Д.Баярцэцэг, уран бүтээлч Д.Бат-Эрдэнэ, уран бүтээлч Ж.Болортүвшин, уран бүтээлч Г.Энхжаргал, уран бүтээлч Т.Энхболд, уран бүтээлч Б.Нандин-Эрдэнэ, уран бүтээлч
Хөтөлбөрт оролцсон Солонгос уран бүтээлчид:
Kim Yi-Sun, куратор Kwon Hyuk, уран бүтээлч Kim Seung-Yeong, уран бүтээлч Kim Sung-Bae, уран бүтээлч Son Mong-Joo, уран бүтээлч Shin Yong-Gu, уран бүтээлч Lee In, уран бүтээлч E Joong-Jae, уран бүтээлч Jeong Jae-Cheol, уран бүтээлч Cha Ki-Youl, уран бүтээлч
Үзэсгэлэнгийн нээлтэд урилгаар “Алтан Ураг” хамтлаг Чежүд зочлон, уран бүтээлээ толилуулсан бөгөөд үзэсгэлэн 12 сарын 30-ны дуустал Чежүгийн Орчин үеийн Дүрслэх Урлагийн Музейд гарна. Энэхүү Монгол-Солонгосын Урлагийн Наадмыг Солонгосын Гадаад Хэрэг, Худалдааны Яамнаас санхүүжүүлэн, Солонгос Урлагийн Зөвлөл, Монголын Урлагийн Зөвлөлөөс хамтран зохион байгуулсан болно.
Хөтөлбөрийн бас нэг томоохон үр дүн бол дээрх 36 уран бүтээлчийн гурван жилийн бүтээлийг Монгол, Солонгосын ард түмэнд танилцуулахаар ”ЦАГ ХУГАЦАА БА ОРОН ЗАЙ” нүүдлийн урлан хөтөлбөр хэмээх номыг Солонгосын Урлагийн Зөвлөлөөс хэвлүүлэн гаргасан болно.