Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2008 оны арванхоёрдугаар сарын 31-ний тушаалаар хүүхдэд уран сайхан, гоо зүйн мэдлэг олгоход баримтлах уран бүтээлийн жагсаалт баталжээ. Монголын хүүхдүүдийн заавал унших ёстой зохиолын жагсаалтад “Гэсэр” тууль, Ш.Гаадамбын “Багын явдал” тууж, Ши.Цэнд-Аюушийн “Адтай Мятав”, Марк Твений “Жонон гуйлгачин хоёр” багтсан байна.
Харин “Монголын лектор” төв, www.olloo. mn сайт хамтран залуу хүний зайлшгүй унших 100 номын жагсаалт гаргасан. Үүнээс “Монголын нууц товчоо”, “Гэсэр”, “Жангар” тууль, Л.Түдэвийн “Хорвоотой танилцсан түүх”- ийг хүүхдүүд унших учиртай хэмээн онцолсон байна. Үе тэнгийнхнээсээ хоцорч болохгүй шүү, багачууд аа.
Х.ЭРХЭМ