АНУ-д 1861-1865 оны хооронд үргэлжилсэн иргэний дайны үеийн нэгэн нууц захиа Миссисипи мөрний эргээс олдлоо. Лонхонд байсан уг захиаг АНУ-ын армийн генерал Жон Пембертоных хэмээн судлаачид таамаглаж байна. Нууц кодоор бичсэн захиаг эрдэмтэд тайлан уншихад “Би танд тусалж чадахгүй нь. Надад хангалттай цэрэг, зэвсэг алга” хэмээсэн байж. Жижигхэн цаасан дээрх зургаан мөр бүхий захианы доод буланд “1863 оны долдугаар сарын 4” хэмээн тэмдэглэсэн байжээ. Одоо энэхүү захиа АНУ-ын Миссисипи мужийн Жэксон хотын музейд хадгалагдаж байгаа юм.
Б.ЭГШИГ