“Playboy” сэтгүүлийг үүсгэн байгуулагч Хью Хефнер Их Британийн загвар өмсөгч 24 настай Кристал Харристай сүй тавьснаа зарлажээ. “Би сүйн бөгж бэлэглэхэд тэрбээр нулимсаа барьж чадаагүй. Миний хувьд шинэ жилийн жаргалтай дурсамжийн нэг боллоо” хэмээн Хью хэвлэлийнхэнд ярьсан байна.
Өдгөө 84 настай Хью Хефнерийн хувьд энэ нь гурав дахь гэрлэлт. Тэрбээр 11 жил хамт амьдарсан хоёр дахь эхнэр Кимберли Конрадаасаа өнгөрсөн гуравдугаар сард салсан юм. Кристал Харрис, Хью Хефнер нар хуримаа ирэх онд хийхээр төлөвлөсөн гэнэ.
Дашрамд дурдахад, Кристал нэг жилийн өмнөөс “Playboy”-д ажиллаж байгаа бөгөөд 2009 оны шинэ жилийн дугаарт нүцгэн зургаа тавиулж байжээ.