Мексикийн буланд өнгөрсөн зун BP компанийн газрын тос асгарч, далайн ус бохирдуулснаас олон амьтанд аюул учирсан. Далайн усыг цэвэрлэж, тосноос нь салгах технологийг жүжигчин Кевин Костнерийн тэргүүлдэг “Costner in Nevada” корпораци боловсруулан туршсан нь амжилттай болсон билээ.
Энэ тухай бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл уг корпорацийн хувьцаа эзэмшигч, хошин урлагийн жүжигчин Стивен Балдвин Кевин Костнерийг шүүхэд өгчээ. Тэрбээр Костнерийг ногдол ашгаа дутуу хуваарилсан хэмээн буруутгаж байгаа юм. Мексикийн буланд туршсан шинэ технологи бүтээх явцад ч алдаа гарсан хэмээн Стивен мэдээлсэн байна.
Харин Кевин Костнер болон түүний хамтрагчид уг мэдээллийг үгүйсгэжээ. Луизана мужийн шүүх Стивений нэхэмжлэлийг хүлээн авсан бөгөөд хурлын товыг хараахан гаргаагүй байгаа аж.