Америкийн зохиолч Стефени Мэйерийн “Бүрэнхий” дөрөмсөн романы эхний цувралыг “Монсудар” хэвлэлийн газраас өнгөрсөн зун гаргасан билээ. Энэхүү ном “Grand book-2010”-ын орчуулгын уран зохиолын оны шилдэг номоор шалгарсан юм. Тэгвэл залуучуудыг байлдан дагуулаад буй энэ бүтээлийн дараагийн цуврал “Шинэ сар”-ыг монгол хэлнээ орчуулан тус хамт олон хүргэж байна.
50 гаруй орны хэлнээ хөрвүүлсэн эл бүтээлийг дэлхийн нэр хүндтэй сэтгүүлүүд “гайхалтай” хэмээн тодорхойлсон. Тухайлбал, “Шинэ сар” таамаглахын аргагүй, ер бусын уянгын түүх” гэж “USA Today”-д бичсэн бол “Сэтгэл догдлуулсан адал явдал, уянгын гайхалтай хослол, гоц бүтээл” хэмээн “VOY” дүгнэжээ.
“Шинэ сар” нь номын хорхойтнуудыг дараагийн дэвтэр гарахыг тэсэн ядан хүлээхэд хүргэнэ” гэж “School Library Journal”-д бичсэнчлэн дараагийн цуврал нь уншигчдад удахгүй хүрэх аж.