Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр өдгөө МАХН-ын түр штабыг байгуулан, МАН-тай “хүч үзээд” толгой өндийх завгүй яваа.
Харин түүний ууган хүү Э.Батшугар улс төрд орох бэлтгэлээ базааж эхэлснийг улс төрийн хүрээнийхэн ам дамжин ярих болов.
Үе дамжин улстөрч болохоор бэлтгэгдэж буй хүү нь Бентлийн их сургуульд мастерын зэрэг хамгаалсан гэнэ. Өдгөө АНУ-д хамаатныхаа хүүхдүүдтэй тансаг хауст амьдардаг аж.
Тэрбээр өнгөрсөн жил Ерөнхийлөгчийн сонгуулиар аавынхаа штабт ажиллаж, чамгүй туршлага судалсан гэнэ лээ.