12 жил хамтран амьдарсны дараа хуримаа хийсэн Британийн дуучин Элтон Жон Канадын найруулагч Дэвид Фарниш нар зул сарын баяраар буюу энэ сарын 25-нд хүүхэдтэй болжээ. Үр шилжүүлэн суулгах аргаар хорвоод мэндэлсэн хүүгээ тэд Закари Жексон Левон Ферниш-Жон гэж нэрлэсэн тухайгаа “US magazine”-нд өгсөн ярилцлагадаа өгүүлсэн байна.
Хүүхдийг тээж төрүүлсэн бүсгүйн хэн болохыг тэд нууцалж байгаа бөгөөд Калифорнийн оршин суугч гэхээс өөр зүйл яриагүй аж. Элтон Жон Дэвид Фарниш нар Украинаас хүүхэд үрчилж авахыг хүссэн ч тус улсын Засгийн газар үүнийг зөвшөөрөөгүй юм.