Ойн зэрлэг гүзээлзгэнэ амтална гэдэг орчин үед ховор аз. Олдлоо ч үнэр, амт нь муу байдагтай ихэнх хүн санал нийлдэг. Тэгвэл үүний учрыг олохоор Израилийн эрдэмтэд ойн гүзээлзгэний генийн бүтцийг судалжээ. Эрдэмтэд микрочип ашиглан жимсний бүтцийг судалж, компьютерийн тусламжтай генийн кодыг нь тайлсан аж.
Гүзээлзгэний генийн бүтцэд 35.000 ген байсан байна. Уг жимс анти-оксидант, кальци, А, С, В12 аминдэм ихээр агуулсан хэвээр байсан ч үнэр, амт нь хүлэмжид ургуулсан гүзээлзгэнэтэй адил сул байв. Хэдийгээр байгальдаа ургасан ч их хот, үйлдвэрийн утаа, бохирдол үүнд нөлөөлсөн хэмээн эрдэмтэд хэлжээ.
Тэд одоо ойн жимсний үнэр, амтны генийг тусгайлан судалж буй гэнэ.
Б.ЭГШИГ