Дэлхийн кино ертөнцөд гурван хэмжээст кино эрчээ авч байгаа өнөө цагт Монголын үзэгчид энэ давал гаанаас хоцрохгүй байх боломжтой боллоо. Тэр ч байтугай сонирхсон киногоо гурван хэмжээст хувилбараар үзэхийн тулд “Өргөө”, “Тэнгис” кино театрын үзвэрийн хуваарийг шүүрдэх шаардлагагүй, хүссэн үедээ гэртээ тухлан үзэх боломжийг 3dmovie.mn цахим хуудас олгож байна.
Энэ сарын нэгнээс ашиглалтад орох цахим хуудсаар үйлчлүүлэгчид романтик, аймш гийн, эротик, зөгнөлт, инээдмийн, хүүхэлдэйн, адал явдалт, түүхэн гэсэн ангиллаас сонголтоо хийн цахим болон DVD хэлбэрээр захиалах юм. Одоогоор тус цахим хуудаснаа “Эцсийн зогсоол”, “Шрек”, “Цасан хүн Сантагийн эсрэг”, “Цуст Валентин”, “Туйлын галт тэрэг” киноны гурван хэмжээст хувилбар болон “Титаник” баримтат киног байршуулаад байна.
Захиалгын үнэд хоёр ширхэг нүдний шил багтсан бөгөөд хүсвэл түүнээс олон тоогоор авч болох аж.
У.ТЭНҮҮН