Жил бүрийн арванхоёрдугаар сард “Forbes” сэтгүүл оны шилдгүүдийг тодруулдаг. Энэ удаа тус сэтгүүлийн хамт олон Холливудын орлогоороо тэргүүлэгчдийг жагсаажээ. Жагсаалтыг “Опрагийн шоу” нэвтрүүлгийн санаачлагч Опра Уинфри 315 сая долларын орлогоор тэргүүлсэн бол нэрт найруулагч Жэймс Камерон 210 сая доллараар аман хүзүүджээ.
Тэдний араас найруулагч, продюссер, жүжигчин Тайлер Перри 125 сая доллар, алдарт “Трансформерс” цувралын найруулагч Майкл Бэй 120 сая долларын амжилтаар нэхэж явна. Дуучдаас Бьонси Нөүлс 87 сая долларын орлогоор есдүгээрт жагссан бол, поп гүнж Бритни Спирс 64 сая доллараар 13-т, Лэди Гага 62 сая доллараар 14-т, Мадонна 58 сая доллараар 15-д оржээ.
О.УНДАРМАА