Өнгөрч буй онд анагаах ухааны салбарт бүртгэгдсэн сонин, хачирхалтай 10 үйл явдлыг “Aol.com”- оос нэрлэжээ. Чилийн 33 уурхайчин 700 метр газрын гүнд 69 хоног байсан ч амьд үлдэж чадсаныг хамгийн түрүүнд онцолсон байна. Өдөрт 40 тамхи татдаг индонези хүү Алдиг мөн уг жагсаалтад багтаав.
Хоёр настай Алдигийн эцэг эх хүүгээ тамхинаас гарсныг өнгөрсөн сард албан ёсоор зарласан билээ. Канадын иргэн, ясны хорт хавдрын улмаас хөлгүй болсон Жанис Олсен өвчнөө ялан дийлж, хоёр хүүхэд төрүүлсэн нь мөн хачирхалтай үйл явдлын нэгээр шалгарчээ.
Түүнчлэн Испанийн эмч нар 31 настай Оскарт нүүр шилжүүлэн суулгасныг онцлов. Гаитид болсон газар хөдлөлт, хорт хавдартай болж жүжиглэсэн эмэгтэй, Америк даяар 2000 орчим хүнийг хордуулсан өндөгний хордлого жагсаалтад бичигджээ.