Төрийн их баяр наадамд торгон жолоо өргөн, зургаан удаа түрүү магнайгаар тодорсон, олны хайртай домогт шарга азарга энэ жилийн наадамд шандас сорьсонгүй. Тод манлай уяач Э.Эрдэнэчулууны халх даяар зартай хурдан хүлгийн тэнгэрт босох туурайн тоосыг харж баясаагүйдээ наадамчин олон урамгүй үлдсэн.
“Мон-Уран”-ы Б.Наранхүүгийн нэр дээр цоллуулж, Э.Эрдэнэчулуун уяачийн уяан дээр дүүхэлзэн байдаг шарга азарга өнгөрсөн хавар Дүнжингаравын их хурдад уралдаж хөлөө гэмтээсэн аж.
Б.Наранхүүгийн банкинд барьцаалсан хөрөнгө, мөнгөнийх нь жагсаалтад шарга азарганы нэр байгаа тул уралдуулаагүй гэх яриа уяачдын дунд чих дэлссэн.
Хотын төвд газар наймаалж, “Дүнжингарав” нэртэй худалдааны томоохон төв байгуулна хэмээн саяхан л сайрхаж байсан тэрбээр хэдийнэ дампуурал зарласан “Анод”, “Зоос” банкинд их хэмжээний өртэй гэнэ.