Урлагийн тайзнаа өвөрмөц хоолойгоороо ялгардаг С.Наран уран бүтээлдээ чанар чансааг ихэд эрхэмлэдэг. Сүүлийн үед дуучин бүсгүй гоо сайхандаа анхаарал хандуулж байгаа.
Өмнөд хөршийг байсхийгээд зорьдог тэрбээр Монголдоо тухалж фитнесс, бассейнээр идэвхтэй хичээллэх болсон гэнэ.
Завтай үедээ Холливудын ододтой мэйлээр харилцаж, уран бүтээлийнхээ талаар дотночлон зөвлөлддөг гэнэ.
Энэ тухайгаа найзууддаа “Өөрийнхөө уран бүтээлийг гаднынханд мэдрүүлэхээс гадна эх орноо сурталчлахад дөхөмтэй байдаг юм” хэмээн ярьдаг аж.