Гэгээн Валентиний өдрийн бэлэг болж, үзэгчдэд хүрэх гэж буй “Ромео Жульетта”-гийн гол дүрд тоглох жүжигчид хэдийнэ тодорчихож. Н.Наранбаатар найруулагчийн нууцалж байсан Жульетта УДЭТ-ын залуу жүжигчин А.Ганчимэг, харин түүний дурлалт залуу нь Б.Тамир аж. Монголын тайзнаа Жульеттагийн дүрийг амилуулсан анхны жүжигчин нь Б.Энхтуяа. Түүний дараагаар энэ дүрд И.Одончимэг тоглож байсан бол А.Ганчимэг гурав дахь нь, бас анхны мюзикл хэлбэрээр тавигдах “Ромео Жульетта”-д тоглох гэж байгаагаараа онцлог. Н.Наранбаатар найруулагчийн сонгосон Жульеттатай өчигдөр 17.20 цагт холбогдлоо.
-Сайн байна уу. Таныг “Ромео Жульетта” жүжгийн гол дүрд тоглохоор сонгогдсон гэж сонслоо.
-Өнгөрсөн долоо хоногт шалгаруулалт болсон. Он гар гаад бэлтгэлдээ орно доо.
-Жульеттагийн дүрийг авна гэдэгтээ хэр итгэлтэй байсан бэ?
-Үнэндээ өөртөө итгэлтэй байж чадаагүй ээ. Манай театрын чадварлаг уран бүтээлчид өрсөлдсөн болохоор нэг их найдаагүй.
-Ганчимэгийн УДЭТ-т орсноос хойш тоглох гэж байгаа анхны гол дүр үү?
-Бараг л тийм. Нэгдү- гээр гол дүр гэвэл анхных нь. Өнгөрөгч намар Б.Лхагвас үрэн гуайн “Сарны цагаан цус” жүжгийн бага хатны дүрд тоглосон.
-Энэ удаад “Ромео Жульетта”-г мюзикл хэлбэрээр тавих боло хоор бэлтгэл багагүй шаардагдах байх даа.
-Тийм ээ. Дуу, бү жиг хосолсон боло хоор нэлээд бэлтгэл хийнэ дээ.
-Жульеттаг аль талаас нь гаргах бодолтой байна вэ?
-Одоогоор зохиолын задаргаа хийгээгүй болохоор товлосон юм алга. Гэхдээ бодож төлөвлөсөн зүйл их бий. Найруулагчтайгаа зөвлөлдөж байгаад л шийднэ дээ.
-Эцэст нь “Утасны анд” булангийн уламжлалт асуултыг тавья. Та яг одоо хаана байна вэ?
-Сувилалд байна. Оны дараа бэлтгэлдээ орж, аж лын ачаалал нэмэгдэх тул түүнээс өмнө сувилалд хэвтэж, биеэ тэнхрүүлж байгаа юм.