”Камертон” хамтлагийн дуучин Э.Ган-Эрдэнэ гэр бүлээ цуцлуулж, хамтын амьдралдаа цэг тавьсан гэх мэдээлэл хэвлэлүүдээр нэг хэсэгтээ бичигдсэн.
Эхнэр нь анх 25 дугаар суваг телевизээр нэвтрүүлэг хөтөлж, олны танил болсон Халиунаа. Гадаад хэлний “Best” төвийг анх байгуулж, Азийн орнууд руу оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлж, бизнесийн салбарт амжилт гаргаж буй сэргэлэн бүсгүй.
Түүнийг дуучин залуугийн хаврын тэнгэр шиг занг олон жил тэвчиж ирсэн хэмээн ойр дотнынхон нь ярьдаг юм билээ.
Ган-Эрдэнийн хэрээс хэтэрсэн хүүхэмсэг зан эхнэрийнх нь тэвчээрийг барсан гэнэ. Сүүлийн үед тэрбээр дорвитой уран бүтээл хийлгүй эхнэрийнхээ олсон мөнгөөр амьдарч байгаа гэсэн шүү.