ОХУ-ын найруулагч Андрей Кончаловскийн “Щелкунчик ба хархны хаан” киног Европ болон АНУ-ын кино театруудад үзүүлж эхэллээ. 3D форматаар хийсэн энэ бүтээл зул сарын баяраар нээлтээ хийсэн аж. Андрей Кончаловский П.Чайковскийн бүтээлийг дэлгэцэнд буулгахаар 40 жил мөрөөдсөн тухайгаа хэвлэлд өгсөн ярилцлагадаа өгүүлжээ. 60 гаруй сая долларын өртг өөр бүтсэн уг кинонд Алла Пугачева, Филипп Киркоров нар дуу оруулсан юм.