Монгол ардын намын дэргэдэх Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооноос зохион байгуулдаг “Алтан сар най” наадам 2010 оны арванхоёрдугаар сарын 30-нд болж өнгөрлөө. Энэ наадмаар оны шилдэг нийгэм улс төрийн хүн, төрийн захиргааны шилдэг ажилтан болон бизнес, хэвлэл мэдээлэл, соёл урлаг, спортын салбарын шилдгүүдийг тодруулж, “Алтан сарнай”-н эздээр өргөмжилдөг юм.
“АЛТАН САРНАЙ-2010” НААДМЫН ШИЛДГҮҮД
Шинжлэх ухааны салбарын онцлох хүн: ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн захирал, доктор С.Чулуун
Биеийн тамир, спортын салбарын онцлох хүн: Монгол улсын гавьяат тамирчин, чөлөөт бөхийн олон ул сын хэмжээний мастер С.Батцэцэг
Хэвлэл мэдээллийн салбарын онцлох хүн: “В” телевизийн захирал Г.Баянжаргал
Энэрэнгүй үйлс хүмүүнлэгийн салбарын онцлох байгууллага: НҮБ-ын хүүхдийн сан
Эдийн засаг бизнесийн салбарын онцлох хүн: “Ньюком” компанийн гүйцэтгэх захирал Б.Болд
Соёл урлагийн салбарын онцлох хүн: Монгол Улсын морин хуурын чуулгын удирдаач Д.Түвшинсайхан
Төрийн захиргааны салбарын онцлох хүн: Төв аймгийн Засаг дарга Ц.Энхбат
Нийгэм, улс төрийн салбарын онцлох хүн: Гадаад харилцаа ны сайд Г.Занданшатар нар тодорлоо.
Ж.СОЛОНГО