Монголын телевизүүдийн холбооноос тав дахь жилдээ зохион байгуулсан “Алтан шонхор 2010” наадам шинэ оны өмнөхөн болж, шилдгүүдээ шалгарууллаа. 18 телевизийн уран бүтээлчид 17 номинацид бүтээлүүдээ нэр дэвшүүлснээс шилдэг мэдээллийн хөтөлбөрөөр “MN 25 дугаар суваг” телевизийн “25 цаг” шилдэг цэнгээнт нэвтрүүлгээр “Их хотын үдэш” шалгарсан юм.
“Алтан шонхор 2010” наадмын шилдгүүд:
Шилдэг сэтгүүлч: “Эх орон” -Ш.Хишигсүрэн
Шилдэг хөтлөгч: NTV -Н.Нандинцэцэг
Шилдэг зураглаач: "Ийгл" - Г.Тулга
Шилдэг найруулагч: SBN -Д.Гансүх
Шилдэг инженер: UBS -Л.Нямдаваа
Шилдэг график: "Боловсрол"- Э.Мөнхболд
Шилдэг дуу оруулагч: ТВ5 телевиз -н.Мөнх-Оргил
Шилдэг цэнгээнт нэвтрүүлэг: “MN 25 дугаар суваг”-"Их хотын үдэш"
Шилдэг хүүхдийн нэвтрүүлэг: ТВ9 - "Гэгээн алсын одод"
Шилдэг уран сайхны зохиомжит нэвтрүүлэг: "В." -"Хулгар хээр"
Шилдэг нийтлэл танин мэдэхүйн нэвтгүүлэг: ТМ - "Нэг л биш ээ"
Шилдэг орон нутгийн телевиз: Увс аймгийн МБС телевиз
Шилдэг тайзны зураач: "Боловсрол" - Г.Гоош
Шилдэг мэдээллийн хөтөлбөр: “MN 25 дугаар суваг” - "25 цаг"
Шилдэг хөгжмийн хөтөлбөр: UBS -"Universe best songs"
Шилдэг спортын нэвтрүүлэг: ТВ9”- "Спорт 2010"
Шилдэг реалити шоу: –ТВ8 -"Монстер"
Ж.СОЛОНГО