“Форд”-ын мэргэжилтэн Ховард Стерн эцэг, эхчүүдэд ээлтэй нэгэн технологи бүтээснээ танилцууллаа. Радиогоор явах эротик сувгуудыг автоматаар хаах зориулалттай “Sirius XM Radio”-г энэ оны гуравдугаар сард худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа аж.
“Ингэснээр “Форд” машинд ердөө 16 суваг л чөлөөтэй цацагдах боломжтой болно” гэж Ховард Стерн мэдэгджээ.
Тэдний хийсэн судалгаагаар өсвөр насныхны 60 гаруй хувь нь эцэг, эхийнхээ машинд эротик агуулга бүхий радио суваг сонсдог байна.