Америкийн Колорадо мужийн нэгэн фермерийнд панда үхэр мэндэлжээ. Бен хэмээн нэрлэсэн тэрхүү тугалын арьс нь хар цагаан судалтай, хулсны баавгайтай тун төстэй. Бенийн аав нь ийм төрхтэй гэнэ. Панда үүлдрийн үхрийг 2009 онд гарган авсан бөгөөд өдгөө Бентэй нийлээд 25-уул болж байгаа юм.
Панда үхэр бие томтой ч сүүний гарц, мах, арьс ширний чанараараа бусад сүргээс онцгойрохгүй. Уг үүлдрийн үхрийг голдуу үзвэрийн зориулалттай тэжээдэг бөгөөд 30.000 долларын үнэд хүрдэг гэнэ.