Мексикийн нийслэлийн төв талбайд өчигдөр дэлхийн хамгийн том талхыг олонд танилцуулжээ. 720 метрийн урттай энэ талхыг 2000 талхчин долоон цагийн турш барьсан байна. Талхны зуурмагт 5.5 тонн гурил, 3.2 тонн тос, 38 мянган ширхэг өндөг, 1000 литр сүү орсон аж. Сокалийн талбайд цугларсан олныг энэ талхаар дайлж, шинэ оны мэнд хүргэсэн гэнэ.