УДЭТ-ын жүжигчин Г.Урнаа “Palace” зочид буудлын “Наран” ресторанд Монгол Улсын гавьяат жүжигчин цолны найраа ёслол төгөлдөр, сүр дуулиантай хийжээ.
Урлаг соёлынхны акулууд хуран цуглаж, наргиж цэнгэсэн тэр үдэш Б.Жаргалсайхан, Г.Урнаа нар мөнгөн хуримаа хийсэн гэнэ.
Монголын нэр хүндтэй, аз жаргалтай эвсэг гэр бүл зүй ёсоор тооцогддог хос 1985 оны долдугаар сарын 21-ний өдөр гэрлэж, 25 жил хамт амьдрахдаа гурван хүүхдийн аав, ээж болжээ.
Тэдний том хүүг Батсайхан, дунд охиныг Наранчимэг, бага охиныг Жана гэдэг аж.