Орчин үеийн хүмүүсийн толгойны өвчин болсон стрессээс ангижирч, тайван байхыг сэтгэл судлаачид, эмч нар зөвлөдөг. Гэсэн ч уур бухимдалгүй амьдрал гэж үгүй. Нэгэнт стресст орсон бол түвшинг нь тодорхойлох хэрэгтэй. Америкийн эрдэмтэд ийм төрлийн карт бүтээснийг бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл Сэтгэл судлалын үндэс ний төвийнхөн уг картыг хэрэглэх боломжийг монголчууддаа олгожээ.
Эл карт томчууд, жирэмсэн эмэгтэйчүүд, хүүхдэд зориулсан гурван төрөлтэй бөгөөд хэрэглэхэд хялбар. Карт дээрх ялтсыг хурууны өндгөөрөө 10 секунд орчим дарахад ямар нэгэн өнгө тодорч, ядаргааны түвшнийг харуулах аж. Хэрвээ хөх өнгө тодорвол стресс багатай, ногоон байвал хэвийн хэмжээнд буйг илтгэдэг гэнэ.
Харин улаан өнгө дунджаас дээш түвшний стрессийг илэрхийлдэг бол хар өнгө аюултай нөхцөлд орсныг сануулдаг байна.
Б.ОЮУТАН