Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа 1973 онд анх удаа тоглож байсан Төрийн шагналт хөгжмийн зохиолч Ж.Чулууны “Уран хас” бүжгэн жүжгийг ирэх ням гаригт театрт үзэх боломжтой. “Уран хас” бүжгэн жүжгийн вальсын хэсгийн хөгжмийг сонсоогүй монгол хүн үгүй биз ээ.
2008 онд Ж.Чулууны мэндэлсний 80 жилийн ойг тохиолдуулан түүний дүү, ардын жүжигчин, хөдөлмөрийн баатар Б.Жамьяндагва эл бүжгэн жүжгийг сэргээн шинэчилж тавьсан юм. Бүжгэн жүжигт уран ухаан, авьяасаараа алдаршсан Хас хүүгийн амьдрал хайр дурлалын тухай өгүүлдэг аж. Энэ удаа Хасын дүрийг Х.Мөнгөнхөлөг бүтээх аж.