Монгол болон Өвөр Ази судлалын дэлхийд нэр хүндтэй “Brill” хэвлэлийн газар ХБНГУын Боннын их сургуулийн Монгол-Төвд судлалын тэнхимийн зочин судлаач Д.Баярсайханы “Монголчууд ба Армянчууд(1220-1335)” нэртэй бүтээлийг эрхлэн гаргажээ.
Нидерландын Leiden хотод төвтэй уг хэвлэлийн газарт бүтээлээ хэвлүүлсэн анхны монгол эмэгтэй эрдэмтэн Д.Баярсайхан болж олон улсад нэрээ гаргаж байна. Түүний бүтээл нь монгол, армянуудын түүхийг дундад Дорнын түүхтэй холбон анх удаа судалснаараа онцлог, монголчуудын дундад зууны үеийн түүхийн онгорхой орон зайг нөхөж чадсанаараа онцгой ач холбогдолтой гэнэ.
Англи хэлээр хэвлэгдсэн нэг сэдэвт энэ бүтээлд Алтан орд, Цагаадайн Ханлиг, Ил хаад, Юань гүрний үеийн түүх төдийгүй Загалмайтны аян дайн, Мамлук болон Лалын ертөнцийн талаар ч дурдсан байна. Доктор Д.Баярсайхан өнгөрсөн наймдугаар сард Боннын их сургуульд уригдан ажиллах хүртлээ МУИС-ийн Гадаад харилцааны хэлтсийн дарга, Монгол судлалын төвийн эрдэм шинжилгээний ажилтан байжээ.
Тэрбээр одоо тус сургуульд XVIXIX зууны Монгол архивын баримт бичгийн түүхэн талын харьцуулсан судалгаа хийж байгаа аж.
Э.ЭНХ