Америкийн сэтгүүлч Рон Глюкман foreignpolicy.com сайтад ийн мэдээлжээ. “Louis Vuitton”, “Emporio Armani”, “Gucci” зэрэг дэлхийд танигдсан брэнд Улаанбаатарт салбараа нээж, олон үйлчлэгчтэй болсон нь хөгжлийн нэг үзүүлэлт гэжээ. Улаанбаатар хотын төв хэсэг Сүхбаатарын талбай хавьд тансаглал ноёрхдог хэмээн тэрбээр бичжээ.
Гэсэн ч хотоос гармагц энэ байдал замхарч, нүүдэлчний иргэншил угтсан нь түүний гайхашралыг төрүүлсэн аж. Гэхдээ ирээдүйд тэнд том хотууд бий болно гэдэгт итгэлтэй байгаагаа америк сэтгүүлч дурджээ.
Монголын уул уурхай, ашигт малтмал гаднынхныг ихээр татах болсон нь нийслэл хот хөгжиж буйн нэг шалтгаан хэмээгээд “Монгол Улс удахгүй Азийн Саудын Араб болж магадгүй” гэсэн үгээр нийтлэлээ төгсгөсөн байна.