Канадын Катрин Грэй хэмээх 10 настай охин өнгөрсөн ням гаригт нэгэн шинэ од илрүүлэн, нээлт хийсэн хамгийн залуу хүнээр тодорчээ. Охины аав Пол Грэй одон оронч бөгөөд нээлт хийхэд нь түүнд тусалсан аж. Катрин хиймэл дагуулаас илгээсэн зургийг харж, шинэ од байгааг илрүүлсэн гэнэ. Энэ тухай Канадын одон орон судалгааны төвд мэдээлэхэд эхэндээ хэн ч итгээгүй аж.
Гэсэн ч охиныг шинэ од нээснийг Америк, Канадын одон орончид хамтран судалсны дүнд хүлээн зөвшөөрсөн байна. Түүний нээсэн одыг эрдэмтэд “UGC 3378” нэрлэсэн бөгөөд “Camelopardalis” одны бөөгн өрөлд дэлхийгээс 240 сая гэрлийн жилийн зайд оршдог.
Энэхүү одны хэмжээг одоогоор хараахан тогтоогоогүй ч манай гаригаас том байх магадлалтай хэмээн эрдэмтэд мэдээлжээ. “UGC 3378”-ыг судалснаар уг одны бөөгнөрөлтөд болсон дэлбэрэлт, сүйрлийн тухай мэдэх боломжтой гэнэ.
Б.ОЮУТАН