Техник технологи, сансар, хүн, нийгмийн хөгжлийг зөгнөсөн кинонуудаас хамгийн үнэмшил муутай долоон киног NASA-гийн мэргэжилтнүүд нэрлэжээ.
Шинжлэх ухаан, логикийн талаас нь авч үзэхэд дэгс киноны жагсаалтыг найруулагч Роланд Эммерихийн “2012” тэргүүлж, Жон Эмиэлийн “The Core”, Майкл Бэйгийн “Armageddon” зэрэг бүтээл удаалсан тухай “The Sunday times” сонинд мэдээлэв.
Мэргэжлийн түвшинд, ур чадвартай хийсэн дэлгэцийн бүтээлүүдэд ч үйл явдлыг нэгэнт нотолсон нээлт, онолтой илт зөрчилдөхүйц үзүүлсэн хэмээн мэргэжилтнүүд өгүүлсэн аж.