Хонь
Ирэх жил хониныхны хувьд олон зүйлийг шинээр хийж турших жил. Бархасбадь гаригийн нөлөөгөөр та ер бусын далдын хүчинд илбэдүүлсэн мэт урам зоригтой байна. Таны чармайлт талаар өнгөрөхгүй. Ажилдаа хичээл зүтгэл гаргаж, чармайх жил тул ганцаардах цаг гарахгүй.Мөнгөний урсгал таныг чиглэж байна. Тиймээс сайн ажиллаж, далайцтай сэтгэхийг од гаригс хүлээж байна. Бусадтай харилцахдаа алтан дундажийг баримтал. Зургаа, наймдугаар сард гэртээ эд зүйл худалдаж авахад тохиромжтой.
Үхэр
Хоосон мөрөөдөлд автаж суух биш гараа хөдөлгөж, бүтээлч байх жил. Од гаригс санхүүгийн асуудлаа зөв зарцуулахыг зөвлөж байна. Ингэж чадвал санхүүгийн доройтол таныг тойрох болно. Гарын үсэг зурах болон сүй тавихад тохиромжтой үе нь тав болон долдугаар сар.
Хамтатгах
Таны ажлын амжилт, уналт бүхэн энэ жил Санчир болон Цолмон гаригийн нөлөөн дор байна. Энэ нөлөө нь Таныг мэргэжлийнхээ салбарт зорьсон амжилтаа гаргахад тус болно. Та танилын хүрээгээ өргөжүүлэх хэрэгтэй гэдгийг мэдэрнэ. Олон танилтай болохын хэрээр улам олон боломжууд урган гарч ирнэ. Ирэх жилийн эхний зургаан сарын турш таны. ажил хэрэг бизнес урагштай байна. Нөхцөл байдлыг зөв үнэлж дүгнэж чадвал санхүүгийн тал дээр санаа зовоох зүйл гарахгүй. Ажил, амжилттай хэрэгжсэн төслөөс чинь таньд мөнгө орж ирнэ. Аравдугаар сард баримт бичиг, дээд албан тушаалтан болон мөнгөтэй холбоотой эргэлзээтэй асуудлууд урган гарч болзошгүйг гариг эрхэс зөгнеж байна.
Мэлхий
Гариг эрхсийн нөлөө таны залхууг хүргэж, ажлын бүтээмжийг удаашруулж мэдэхээр байна. Тиймээс өнгөрснөөс өөрийгөө хайх биш зөвхөн урагшаа харж амьдар. Өнгөрсөн жилийн тайван назгай байдал шинэ уур амьсгал, шинэ ажил, шинэ үүрэг даалгавраар солигдоно. Бүтээлч зан чинь таны найдаж болох цорын ганц зан. Богино хугацаанд түргэн оновчтой шийдвэр гаргаж, ямар үр дүн гарахыг тооцоол. Өөрийгөө сорьсон ийм алхмууд таныг өрсөлдөөний талбарт аваачна. Санхүүгийн аюулгүй байдалдаа илүү анхаарах үе. Ирэх жил таны хувьд мөнгө өөртөө итгэх итгэлийг олж авах болон дотны харилцаа үүсгэхэд гол түлхүүр болно. Хайр дурлал чинь таны санхүүгийн асуудлаас шууд шалтгаалж мэдэхээр байна. Гэхдээ үүний цаана зөвхөн мөнгө биш өөр гадаад хүчин зүйлс байхыг ухаар.
Арслан
Бүх зүйл болдгоороо ар араасаа шилээ даран үргэлжилнэ. Гариг эрхсийн нөлөө бусадтай харилцах харилцаанд амжилт авчирч, шинэ гайхалтай санаанууд таныг шинэ төсөл дээр дагуулан авчирна. Мөнгөөр дутагдаж гачигдахгүй жил. Мөнгөө барилгын салбарт хөрөнгө оруулах эсвэл банкинд хадгалуулах нь баталгаатай, найдвартай байх болно. Харин жилийн эцсээр үл хөдлөх хөрөнгө босгоход дээрх алхам ямар ухаалаг шийдвэр байсныг ойлгоно.
Охин
Ирэх жил бүх салбарт та гэрлийн хурдаар урагшилна. Хамтрагчидтайгаа илэн далангүй байж, гар нийлэх үе. Таны хуучинсаг үзэл боломжийг шүүрэн авч санаа зовоож буй зүйлээс амархан ангижрахад тусална. Багаар ажиллах чадвар чинь аль ч салбарт таныг амжилтад хүргэнэ. Нар болон Бархасбадь гаригийн гэрэл бүх замыг чинь гэрэлтүүлэх тул үүнтэй адил бусдад тусламжийн гараа сунгаж, өгөөмөр бай. Хамтрагчидтайгаа илэн далангүй байж, гар нийлэх үе. Багаар ажиллах чадвар чинь аль ч салбарт таныг амжилтад хүргэнэ. Тогтмол орлоготой байхын зэрэгцээ сонирхолтой гэрээний саналууд орж ирнэ. Шинэ саналыг хүлээн авч үзээд алдахад гэмгүй. Харин ч илүү туршлага хуримтлуулна.
Жинлүүр
Хэн нэгэнтэй тогтоосон харилцаагаа албан ёсны болгож, компани байгуулж, аргагүй байдалд орно. Жинлүүрүүд санхүүгийн тогтвортой байдлыг хүснэ. Хэрэв мөнгөнд санаа зовохгүй байя гэвэл эхлээд өөдрөгөөр сэтгэ. Зардлаа дахин хянаж, тооцоотой бай.Зовлон үзсзн хүний яриаг анхааралтай сонс. Харилцагч, хамтрагчаа бүүхая. Санхүүгийн болон мөнгөний асуудлыг шийдэх гэж бүү яар. Есдүгээр сард хатуу шүүмжлэлд өртөж мэднэ. Мөнгөнд хянамгай хандана. Үл хөдлөх хөрөнгө худалдаж авахдаа болгоомжтой бай.
Хилэнц
Мэргэжлийн болон нийгмийн салбар танд сайнаар нөлөөлнө. Энэ тааламжтай байдал бүтэн жилийн турш үргэлжилнэ. Ялангуяа та шинжлэх ухааны эсвэл олон нийттэй ажилладаг бол од гариг үүнд эергээр нөлөөлнө. Хамтрагчтайгаа харилцах үедээ болгоомжгүй үг алдахаас сэргийл. Энэ нь гал дээр тос нэмсэнтэй адил зүйл болно. Мөнгөтэй холбоотой шийдвэрлэх олон асуудал урган гарна. Цаг нь тулсан үед мөнгө хэрэг болох үе олонтаа. Мөнгөө хэрхэн зөв зарцуулвал дээр болохыг өмнөх туршлагаасаа суралц. Шуудангаа бусдад уншуулах нь эрсдэлтэй.
Нум
Бодлоо ажил хэрэг болго. Шаргуу ажиллаж байгаагаа төдийгүй хурдан гэдгээ бусдад харуул. Ажлын ачаалал чинь таныг оюуны ядаргаанд оруулж мэднэ. Тиймээс ажлаа зөв хуваарилж, өөрийгөө ядраахгүй байхыг хичээ. Аар саар жижиг зүйлд тэгтлээ ач холбогдол өгөх хэрэггүй. Ирэх жилийн хоёрдугаар сард таны урьд Нь хийсэн ажлын ашиг тус гарч эхэлнэ. анхүүгийн асуудлууд өнгөрсөн жилийнхээс хэцүү болж эхэлнэ. Гэвч сонголт үргэлж байдаг. Санхүүгийн бэрхшээлээс гарахын тулд зоригтой, шинэ алхам хий. Үл ойлголцол бол таны бодож байгаа шиг шийдвэрлэж болохгүй зүйл биш.
Матар
Од гаригсын нөлөөгөөр танд гэр бүлийнхэн болон хайртай хүмүүстэйгээ өнгөрүүлэх цаг зав их гарна. Удирдлага болон хамтрагчаа сайн сонсохыг зөвлөж байна. Санхүүгийн чадвар өнгөрсөн жилийнхээс сайжирна. Ялангуяа амьдралаа дээшлүүлэхээр хичээж, хуримтлуулж байгаа хүмүүсийн хувьд жинхэнэ боломж гарч ирнэ. Санчир гаригийн нөлөөгөөр матруудын татвар, зардлын хэмжээ ихсэх боловч үр дагавар нь төдий чинээ сайн байх болно.
Хумх
Санчир, Ангараг, Уран гаригийн нөлөөгөөр хумхын ордныхон маш эрч хүчтэй байх болно. Илүү зардлаа хяна. Бодит байдал бол таны сонголт. Ирээдүйгээ баталгаатай болгохын тулд одооноос бэлтгэлтэй бай.Хамтрагчтайгаа байгуулсан гэрээ чинь зөрчилгүй байх тусмаа амжилттай болно. Дипломат зан чинь танд юу юунаас илүү хэрэг болно. Ирэх намар танд багаар ажиллах шаардлага гарч магад. Хэрэв та бие даан ажиллаж сурсан бол олон жил шаргуу ажиллах хэрэгтэй.Зардлаа хяна. Бодит байдал бол таны сонголт. Ирээдүйгээ баталгаатай болгохын тулд одооноос бэлтгэлтэй бай.
Загас
Ирэх жилийн эхний гурван сард загаснууд бусдын анхаарлын төвд байна. Загаснуудын материаллаг амьдрал жилийн эхээр ямар байх нь харагдана. Мөнгө зарахдаа санаа зовдоггүй загаснууд ирээдүйдээ санаа тавьжэхэлнэ. Гэр орон, тавилга, ажилдаа мөнгөө ухаалаг зарцуул. Түүнээс гадна загаснуудын хувьд хуримтлалын тухай бодох цаг ирж байна. Хэн нэгний саналыг хүлээж авахаасаа өмнө ядаж нэг удаа бодож болгоохыг од гаригс анхааруулж байна.