Поп дива дуучин Ж.Алтанцэцэг өнгөрсөн жил шинэ оноо хошин урлагийн жүжигчидтэй хамтран Австралид ажиллаж амьдарч байгаа монголчууддаа уран бүтээлээ толилуулан гаргаж байсан юм.
Харин энэ жил тэрээр монголдоо гэр бүлийнхэнтэйгээ хамт сайхан угтжээ.
Сонирхуулахад 2011 онд түүний мөрөөдөл биелэх гэнэ. Учир нь дуучин маань өмнө нь таарсан дуу болгоноо дуулж байсан бол одооноос илүү эрэл хайгуул хийсэн бүтээл туурвихаар болжээ.
Тэрээр мөрөөдлөө биелүүлж сонгодог урлагт хөл тавьж, “поп опера” дуунуудаа фэнүүддээ хүргэхээр болсон гэнэ.