Продюссер Б.Ангирмаа хамтлагийнхаа гишүүдтэй хатуу гэрээ хийж, нөхөрт гарч хүүхэд төрүүлэхийг тас хорьдог. Хоёр ч гишүүн нь гэр бүлтэй болж хамтлагаасаа гарсан тухай олны дунд яригддаг.
“Киви” хамтлаг ази царайтай гишүүддээ нэлээд чанга ханддаг тул тогтдоггүй. Рок попын дуучдаас хамгийн царайлагт ордог Алтанцэцэг гэрээг одоохондоо зөрчөөгүй тул дуулсаар байгаа.
Харин Намуунаа ойрноос хатуу зарчимтай продюссерынхаа сэтгэлийг чилээж, сандаргах болсон гэнэ.
Тэрбээр ерөнхий сайд, УИХ-ын гишүүн асан, Үндэсний Шинэ Намыг үүсгэн байгуулагч М.Энхсайханы хүү Батзултай үерхэж байгаа гэнэ. Бор арьст дуучнаа гэрлэхээр шийдсэнийг дуулаад Б.Ангирмаа хөөх болов уу, яах бол.
Харж л байя.