Оросын алдарт дуучин Олег Газмановыг мэдэхгүй хүн манайд үгүй биз ээ. Шинель өмсөөд “Эскадрон”, “Офицеры” зэрэг дуу дуулдаг байсан түүний машин үнэхээр стильд нь таардаг гэж хэлэхэд болно. Гарааштаа хэд хэдэн машин сойсон ч Олег Газманов Toyota RAV-4 хэмээх жижгэвтэр машиндаа хайртай.
Хажуу талдаа пулемётны зураг, ОМГ-55 гэсэн бичигтэй энэ япон тэргийг хараад Замын цагдаагийнхан бишрэн шүтдэг гэнэ. Газмановт энэ машиныг түүний 55 насны ойгоор нөхөд нь бэлэглэсэн аж. ОМГ гэдгийг нь та бүхэн таамагласан байх. Олег Михайлович Газманов гэсэн үг.
Тэрбээр хааяа “Мерседес 500” унадаг. “Би анхныхаа машиныг 17 жилийн өмнө худалдан авч байлаа. Дуу дуулж олсон анхныхаа цалингаар хуучин “Жигули”-г нэг офицерээс авч байснаа ер мартдаггүй юм. Гамтай эдэлсэн машин байж билээ. Ер нь би унаж байсан бүх тэргээ санадаг, хайрлаж явдаг.
Яг л нохой тэжээж байгаа юм шиг л дасчихдаг юм. Шинэ машин авах гэхээр хуучин андаасаа салах гэж байгаа юм шиг л эвгүй” хэмээн алдарт дуучин маань ярьж байна.
М.СУГАРАА