Берлиний амьтны хүрээлэнгийн ажилтнууд “Заан хүн шиг бас өвлийн улиралд дуртай” хэмээжээ. Учир нь тус хүрээлэн дэх ази заанууд цасаар байлдаж, амсаж үзсэн аж. Тэр ч байтугай Ко Раяа хочит заан хошуугаараа цасан бөмбөг хийж өөрийгөө тойруулан өрсөн тухай барууны хэвлэлүүд мэдээлжээ.
ХБНГУ-ын нийслэлд их хэмжээний цас орж, иргэдэд багагүй хүндрэл учруулаад байгаа ч 30 см зузаан цас орсон нь заануудад харин ч таалагдаж байгаа бололтой. Ази заан ихэвчлэн Бангладеш, Энэтхэг, Шри Ланк, Тайланд, Камбож гэх мэт дулаан оронд байдаг тул цас үзээгүй байх нь түгээмэл.
Гэсэн ч цаг агаарын огцом өөрчлөлт Ко Раяад огтхон ч түвэгтэй санагдаагүй хэмээн тус амьтны хүрээлэнгийн ажилтнууд ярьжээ.