Гоо сайхны мэс ажилбарыг дэмжигчид ингэж ярих дуртай. Тэдний уриаг баталсан нэгэн явдал одоогоос 41жилийн өмнө болжээ. 1969 оны зургадугаар сард АНУ-ын инженерүүд Ниагра хүрхрээний урсгалыг хэдэн сарын турш тасалж, засвар хийн, “гоёжээ”. Хойд Америкийн бэлгэ тэмдэг болсон уг хүрхрээнд засвар хийсэн ажлын гэрэл зургийг өмнө нь олон нийтэд дэлгэж байгаагүй гэдэг. Инженерүүд тус хүрхрээний суларсан хадыг цэвэрлэж, ургаа хадыг нь түүж, урсгалд ямар нэгэн саад учрахгүй үзэмж төгс харагдуулахыг зорилгоо болгосон бөгөөд санасандаа хүрч тэр оныхоо арваннэгдүгээр сард ажлаа дуусгажээ.
Засварын ажлыг тухайн үеийн батлан хамгаалахын салбарын инженерүүд хийж гүйцэтгэсэн бөгөөд говь шиг ширгэж хатсан мөрний судагт зургаан сая шоо метр ус урсгасны дараа хаалтыг авсан тухай баримтад дурдсан нь бий. Түүнчлэн хүрхрээг гоёхын тулд 180 ам метр талбайг цэвэрлэж, 27 мянган тонн чулуу хаясан тухай ч тэмдэглэн үлдээжээ.
О.УНДАРМАА