“Монсудар”-ын хамт олон дэлхийн сонгодог хөгжмийн бүтээлүүдийг багцлан зургаан цомгийг Германы“Deutsche Grammophon” фирмд хэвлүүлсэн тухай бид өмнө нь мэдээлсэн билээ. “Барокко”, “Романтизм-I, II, III”, “Классицизм” зэрэг тэдгээр бүтээл хүмүүст сонгодог урлагийн сайхныг мэдрүүлэн, олны талархлыг хүлээж буй гэнэ.
Уг цомогт Генделийн “Усны хөгжим”, Бахын “Токката Фуга”, Вивальдийн “Хавар”, “Мандолины концерт”, “Гитарын концерт” Гайдны “Нарийн бүрээний концерт”, Моцартын “Бялар хөгжимд зориулсан концерт” болон П.И.Чайковский, Римский-Кор - саков нарын бүтээлийг ч багтаасан юм.
Тэгвэл “Монсудар”-ынхан энэ сарын 12-нд Монголын шилдэг хөгжмийн зохиолчид, хөгжимчид, сонгодог уран бүтээлчдийн төлөөллийг оролцуулсан үдэшлэг зохион байгуулах гэж байна.