Их Британийн нэгэн загасчин хараагүй эхнэртээ загас барих арга зааж өгсөн нь хоёр ч дээд амжилт тогтоох тэмдэглэлт үйл явдлын эхлэл болно хэмээн хэн санах билээ. Ноён Алан Пенфолд дөрвөн жилийн өмнөөс загасчлахаар явахдаа эхнэр Шейлагаа дагуулан явдаг болжээ.
Тэгвэл Шейла 2009 онд Эбро мөрөнгөөс 48 кг муур загас барьсан нь эмэгтэй хүн барьсан хамгийн том загас хэмээн Гиннесийн номд бүртгэгджээ. Харин энэ онд тэрбээр 97 кг жинтэй альбино муур загас барьж өөрийн амжилтаа эвджээ. Гэхдээ энэ удаа түүний уурганд ховорт тооцогддог цагаан өнгөтэй загас орсон аж. Тэрбээр “48 кг жинтэй загас барихдаа үүнээс том байдаг гэж төсөөлж ч байсангүй” гэжээ.