Нэг хэсэг “Люмино” хамтлагийн ахлагч Мс, Ноён Quiza хоёрын хооронд багагүй маргаан үүсч сонин хэвлэлээр нэгнийгээ муулах болсон. Харин энэ талаар чухам ямар шалтгаанаас болж эцэс төгсгөлгүй үргэлжлэх тус маргаан эхэлснийг Ноён Quiza-аас тодруулахад:
Маргалдаад байх зүйл юу байхав дээ. МС миний хэлснийг хүндээр тусгаад авчихсан юм шиг байна лээ. Тэгээд л сонин хэвлэлээр янз бүрийн зүйл бичсэн байх. Түүнээс биш их сүртэй муудалцаад байсан зүйл байхгүй ээ.
Та яг юу гээд хэлчихсэн юм бэ?
Үгүй яахав дээ. Авьяасгүй гээд л хэлчихсэн. Тэгээд л ийм зүйл болчихлоо гэжээ.