Шинжлэх ухааны ном товхимол, сэтгүүл хэвлэлтээрээ дэлхийд тэргүүлэгч “Springer” хэвлэлийн компани монгол эрдэмтдийн бүтээлийг үнэлэн, хэвлэжээ. “Optimization and Optimal Control: Theory and Applications” буюу “Оновчлол ба оновчтой удирдлага” номыг тус хэвлэлийн газрын сэтгүүл хариуцсан дэд редактор Ч.Алтаннар, МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш Р.Энхбат, доктор И.Цэвээндорж нар эмхтгэн гаргасан нь шинжлэх ухаан, технологийн 2010 оны шилдэг бүтээлүүдийн нэгээр тодорсон байна.
Үүнээс өмнө доктор Ц.Намсрай ОХУ-ын хэвлэлийн компанийн урилгаар ном эмхтгэж байсан бөгөөд цөөнгүй жил завсарласны дараа буюу 2008 онд доктор Ч.Алтаннар “Springеr” компанийн хүсэлтээр “Pareto Otimality, Game Theory and Equilibria” номоо эмхтгэн хэвлүүлж, өдгөө тус компанийн “Journal of Global Optimization”, “Computational Management Science”, “Optimization Letters” сэтгүүлүүдийн дэд редактораар ажиллаж байгаа юм.
У.ТЭНҮҮН