Алдартай дуучид, жүжигчид ямар хүнсний бүтээгдэхүүн хэрэглэдэг, дасгал хөдөлгөөнөө хэрхэн зохицуулдаг тухайгаа байнга ярьдаг.
Фэнүүд нь ч тэдэнтэй адилхан зүйл хийхийг эрмэлзэж, зөвлөгөөг нь дагахыг хичээдэг. Тэгвэл оддын зөвлөгөө тэр бүр үнэн байдаггүйг Их Британийн “Sense About Science” төвийн судлаачид мэдээлжээ.
Супер модель Наоми Кэмпбелл, жүжигчин Эштон Катчер, Дэми Мур нар Опрагийн шоунд орохдоо байгалийн гаралтай бүтээгдэхүүнүүд, биеэс хорт бодисыг гадагшлуулдаг агч модны өтгөн шүүс зэргийг байнга хэрэглэдэг тухайгаа ярьсан байна.
Тэгвэл хоол тэжээлийн мэргэжилтэн Анна Раймонд “Энэ төрлийн шүүс нь биеэс хорыг гадагшлуулдаг гэдэг нь зүгээр л нэг сурталчилгаа. Элдэв бэлдмэлийн тусламжгүй бие өөрийгөө цэвэрлэх чадвартай” хэмээсэн байна.
Оддын ярьдагчлан химийн бодис огт ороогүй, байгалийн гаралтай бүтээгдэхүүн гэж хэзээ ч байхгүй болохыг химич Жон Элмс ярьжээ. “Хэрвээ бүтээгдэхүүн сав, баглаатай л бол ямар нэг хэмжээгээр химийн бодис орсон” гэж тэрбээр тайлбарлажээ.